Эко аялалд 20 гаруй байгууллагын төлөөлөл оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-09-25 15:27:30

Дундговь/МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 22-нд Дундговь аймгийн төрийн албанд ажиллагсдын төлөөлөл "Идэвхитэй хөдөлгөөн, эрүүл мэнд-5" эко явган аялалд оролцлоо.

Төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, баг хамт олныг идэвхжүүлэх, ажилтнуудаа цэвэр агаарт гаргаж, идэвхтэй хөдөлгөөн хийлгэх зорилгоор зохион байгуулдаг энэ удаагийн явган аялалд 20 гаруй байгууллагын албан хаагчид оролцож аймгийн төв талбайгаас хойш дөрвөн км газарт “Зоогийн шанд” хүртэл аялсан юм. 

Эко аяллын хүрээнд уулын оргил булаалдах, хөгжилтэй буухиа, багийн асуулт хариулт, багийн ахлагч нарын дунд тэмцээн, багийн хөгжөөн дэмжигчдийн тэмцээн зохиогдож, 11 баг тамирчид хүч чадлаа сорин оролцсоноос “Цахилгаан түгээх шугам сүлжээ”, Онцгой байдлын газар, МСҮТ-ийн багууд бусдыгаа тэргүүлж, ирэх жилийн явган аяллыг зохион байгуулах эрхтэй боллоо.

Явган аяллыг Биеийн тамир, спортын газар, Байгаль орчин, аялал жуучлалын газар, Эрүүл мэндийн газар хамтран зохион байгуулав. 


Д.Алтантогос

Холбоотой мэдээ