Монгол, БНХАУ-ын автозамын хилийн боомтууд амарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2018-09-25 16:18:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын  “Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны баяр” -ын ирэх сарын 01-03-нд тохионо.


Уг баярыг тохиолдуулан Монгол, БНХАУ-ын автозамын хилийн боомтууд амрах юм. “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрээр хоёр орны тэмдэглэлт баяр, түүхэн ойн өдрүүдэд автозамын хилийн боомтууд амрахаар тохирсон байна. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм.


Холбоотой мэдээ