Дарханы хүүхдүүд “Ногоон паспорт” аянд нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-09-26 09:25:33

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Байгаль хамгаалах үйлсэд хүүхэд эалуучуудын оролцоог нэмэгдүүлэх, байгальд ээлтэй уламжлалт ёс заншилаа дээдэлсэн зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор БОАЖЯ-наас улсын хэмжэээнд хэрэгжүүлж байгаа "Хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд “Ногоон паспорт” аян  есдүгээр сарын 25-нд Дархан-Уул аймагт боллоо.

“Залуучууд” театрын бага танхимд болсон аяны үйл ажиллагаанд  ерөнхий боловсролын есөн сургуулийн 9-11 дүгээр ангийн 500 гаруй эко клубын сурагч оролцож "Ногоон паспорт" түүний ач холбогдол болон хөтлөх зааварчилгаатай танилцсан юм .

Ногоон паспорт нь 12 хуудастай бөгөөд хуудас бүрт ус, хог хаягдал, ногоон орчин, зохистой хэрэглээг хангах, байгаль хамгаалах ёс заншил зэрэг  сэдэвтэй өгөөд эдгээр ажлыг зохих зааврын дагуу хэрэгжүүлснээр хүүхэд багачууд байгаль орчныг хамгаалах мэдлэгтэй болох, бага наснаасаа байгаль орчинтой зөв харьцах дадал хэвшил суух боломжтой юм.

Мөн усаа хэмнэх, хог хаягдлаа ангилах, эрчим хүчээ хэмнэх, орчноо цэвэрлэх, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны боловсрол, хариуцлагатай иргэн, байгальд ээлтэй аялалын талаар мэдээлэлтэй болно.

Сургалтаар “Ногоон паспорт” аяны хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээний танилцуулгыг албаныхан хийж, ногоон паспорт тараах, ерөнхий боловсролын сургуулиудад хаягдал зай хураагуур цуглуулах хайрцаг байрлуулж хүүхэд багачуудад байгаль орчныг хамгаалах талаар мэдлэг мэдээлэл олгох, байгаль орчинтой зөв харьцах дадал хэвшил суулгах, өрх бүрт өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх, эко клубын уйл ажиллагааг идэвхжүүлэх, дэмжин ажиллахыг уриаллаа. Арга хэмжээг Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Боловсрол, соёл урлагийн газар хамтран зохион байуулав.

Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ