Засвар үйлчилгээний ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-09-26 14:52:52

Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөөс бүрдсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүн есдүгээр сарын 26-нд Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн /ДСЦТС-ХК/ удирдлагуудтай уулзлаа.Уулзалтын эхэнд компанийн өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар Техникийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Эрдэнэбат танилцуулав.

Тус компанийн аваарын нөөц бүрдүүлэх ажил төлөвлөгөөний дагуу 65 хувьтай явж байгаа бөгөөд  энэ онд 13 ажил хийхээр төлөвлөснөөс 12 ажил бүрэн хийж 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Их засвар, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөт ажлыг 10 дугаар сарын 15-ны дотор дуусгахаар төлөвлөж буй аж.

Харин аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат "Гэр хорооллын айл өрхүүдэд галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэдээлэл өгч, зорилтот бүлгийн зарим айлуудын цахилгааны монтажийг шинэчилж өгөх нь зүйтэй. Шаардлагатай тохиолдолд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс хөрөнгө гаргаж  хамтран ажиллах боломжтойг онцлов. Дээрх саналыг Ерөнхий инженер Б.Батжаргал хүлээн авч ажил хэрэг болгохоо илэрхийлэв.


Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ