“С-300” цогцолбор Израилийг цохилт өгөхөө болиход хүргэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-09-26 14:31:08

МОСКВА. /РИА Новости/. ОХУ зенитийн пуужингийн “С-300” цогцолбороо Сирид нийлүүлсний дараа Арабын энэ улсад дахин цохилт өгөх эсэх талаар Израилийн эрх баригчдад юуны өмнө бодоход хүрнэ гэж тус улсын Гадаад хэргийн сайд Фейсал Мекдад Синьхуа агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

 

С-300” цогцолборыг Сирид өгсний дараа Израиль тус улсад дахин цохилт өгөх үү? гэсэн асуултад Мекдад хариулахдаа, “Израиль улс оролдоод үзэг л дээ, бид урьдын адил өөрсдийгөө хамгаална” гэжээ.

 

Оросын цэргийн “Ил-20” нисэх онгоц сүйрсэнтэй холбоотойгоор Сири улсад цэргүүдийнхээ аюулгүй байдлыг өндөржүүлэх арга хэмжээ авна гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу есдүгээр 24-нд мэдэгдсэн билээ. Уг нисэх онгоц сүйрсний хариуцлагыг Оросын Батлан хамгаалах яам Израиль улсад тохсон юм. Оросын эрх баригчид Сирийн агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цогцолборын командын байруудыг зөвхөн улсынх нь Зэвсэгт хүчинд ашигладаг удирдлагын автомат системээр тоноглоно. Хамгийн гол нь “С-300” цогцолборыг хоёр долоо хоногийн дотор Сирид хүргэж өгөх аж.


Уг цогцолборыг бүр 2010 онд Сирид нийлүүлэх гэж байсан боловч Израилийн эрх баригчдын хүсэлтээр хойшлуулж байв.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ