Ахмадууд явган аялж, спортоор өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-10-01 11:55:55

Өмнөговь /МОНЦАМЭ/. БОАЖГ, БТСГ хамтран "Ахмадын баяр", “Дэлхийн аялал жуулчлалын өдөр, ”Олон улсын шувууны өдөр"-ийг угтаж “Ахмадын аялал 2018” аяллыг зохион байгуулав.

Аяллын зорилго нь ахмад тамирчдад спорт аяллыг сурталчлах, ахмадын сургааль, санал бодлыг сонсох, ажлын туршлагыг нь яриулах, алдар гавьяаг нь сурталчлах,  хойч үед  таниулахад чиглэсэн аж.

Аялалд 30 гаруй ахмад идэвхтэй оролцож гурван төрлийн спорт арга хэмжээгээр уралдан авхаалж самбаагаа сорьсоноос  аяллын спорт тэмцээнд Даланзадгад сумын зургадугаар багийн ахмад тамирчид тэргүүлсэн бол Онцгой байдлын газрын ахмад тамирчид удаалж, Даланзадгад сумын хоёрдугаар багийн ахмад тамирчид гуравдугаар байрт шалгарчээ.

Аяллын үеэр ахмадууд Өмнөговь аймгийн хөгжлийн түүх, цаг уурын өөрчлөлт, өөрсдийн хүүхэд нас, залуу насны үеийн дурсамжийг  хуваалцаж сонирхолтой яриа өрнүүлсэн байна.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ