Алтай хотыг ногооруулах үйлсэд нутгийн зөвлөлийнхөн нэгдэж 4500 мод тарив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-10-01 14:20:56

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Нутгийн зөвлөлөөс санаачилж дөрөвдэх жилдээ хэрэгжүүлж буй "Ногоон Алтайдаа сайхан амьдарцгаая" хөтөлбөрийн хүрээнд энэ жил 4500 мод нэмж тарив.

Есдүгээр сарын 29-нд болсон мод тарих үйлсэд аймгийн ЗДТГ, “Солонго” хороолол, “Шүтээний өндөрлөг”, “Хүүхэд залуучуудын парк”, Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх “Миний тоонот" цэцэрлэг, хоёрдугаар цэцэрлэгийн алба хаагчид идэвх санаачилгатай оролцлоо.

Нутгийн зөвлөлийнхөн орон нутгийн ард иргэдтэйгээ хамтран дөрвөн жилийн хугацаанд нийт 25 мянган мод тарьж, Алтай хотод цэвэр агаар, тав тухтай орчин бүрдүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа бөгөөд дээрх хөтөлбөрийг Говь-Алтай аймгийн удирдлага, ЗДТГ, Есөнбулаг сумын ЗДТГ, БОАЖГ, Алтай хотын Тохижилт үйлчилгээний газрын Ногоон байгууламжийн албаныхан хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Э.Нарангэрэл 

Холбоотой мэдээ