“Дэлхийн хамгийн үзэсгэлэнт далайн булангийн байгууллага 2018” хурал амжилттай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2018-10-01 19:17:12

Тайбэй /МОНЦАМЭ/. Дэлхийн далайн булантай 30 гаруй орны 50 гаруй хотын аялал жуулчлалыг салбарын төлөөлөгчид оролцсон “Дэлхийн хамгийн үзэсгэлэнт далайн булангийн байгууллага-2018” хурал 9 дүгээр сарын 28-нд Тайваний Пөнхү сианд амжилттай болов.


“Далайн хайр”сэдвийн дор болсон уг хурлыг нээж сианы дарга Чөн Гуанфү хэлэхдээ, 2012 онд “Тайвань, Пөнхү” гэсэн нэрээр Дэлхийн хамгийн үзэсгэлэнт далайн булангийн байгууллагад албан ёсоор гишүүнээр элсэж улмаар энэ жил хурлыг нь зохион байгуулж байна. Энэ нь манай сианы хувьд түүхэн дэх хамгийн том бөгөөд өндөр зэрэглэлийн олон улсын хурал юм, энэ үйл ажиллагаагаар дамжуулж дэлхий нийтэд Пөнхү сианы амьдлаг, эрүүл, найрсаг байдлаа илүү дэлгэн харуулж үзүүлэхийг эрмэлзсэн. Энэ үйл ажиллагааны хүрээнд янз бүрийн аялал жуулчлалын тур операторуудын үзэсгэлэн, хурал, парад, олон улсын тэмцээн уралдаан, дарвуулт завь, марафон, дугуйн уралдаан зэрэг 30 гаруй цуврал үйл ажиллагаа боллоо. “Дэлхийн хамгийн үзэсгэлэнт далайн булангийн байгууллага-2018” хурал нь далайн нөөцийн хамгаалал, далай бүхий орнуудын хоорондох харилцааны индэр болохоос гадна янз бүрийн соёл, үзэсгэлэнт байгалийн гайхамшгийг дэлхий нийтэд танилцуулахад гол зорилго оршино. Пөнхү нь саарал усны хэрэглээг нэмэгдүүлж, газрын гүний усны хэрэглээг багасгана гэсэн зорилт тавьж улмаар дэлхийн далай хамгааллын үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулна. Мөн бохир ус цэвэрлэх асуудлыг 6 жилийн дотор шийднэ гэж үзэж байна” гэв. 


Б.Мөнхтуул

Холбоотой мэдээ