Хятадад 2000 орчим хүн халдварт өвчнөөр нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2018-10-02 11:09:53

БЭЭЖИН. /Xinhua/. Өнгөрсөн наймдугаар сард БНХАУ-д нийт 1983 хүн халдварт өвчнөөр нас барсны зэрэгцээ уг төрлийн өвчний 706372 тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын Үндэсний эрүүл мэндийн комиссоос гаргасан тайланд тэмдэглэсэн байна.


Нас барагсдын олонхи нь “B” хэлбэрийн халдварт өвчнүүдийн улмаас амиа алдсан бөгөөд энэ төрлийн халдварт өвчнүүд дундаас вируст гепатит, сүрьеэ, тэмбүү, заг хүйтэн, суулгалт зэрэг өвчний улмаас олон хүн амиа алдсан аж.


Тухайн сард “B” хэлбэрийн өөр халдварт өвчний тохиолдол бүртгэгдээгүй бол “А” хэлбэрийн халдварт өвчнүүд дундаас булчин задрах тахлын 12 тохиолдол бүртгэгдсэн хэдий ч хэн нэгэн хүний амь нас эрсдээгүй байна.


Харин “С” хэлбэрийн халдварт өвчнүүдээс гар, хөл, амны өвчин, халдварт суулгалт болон гахайн хавдар зэрэг өвчний тохиолдол хамгийн олон бүртгэгдсэн юм.


Э.Хулан

Холбоотой мэдээ