"Хоггүй Өлгий" нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-10-03 11:55:14

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид ээлжит 13 дугаар хуралдаанаар 114 тоот тогтоол баталж, аравдугаар сарын 04-нд "Хоггүй Өлгий" нийтийн их цэвэрлэгээний ажил зохион байгуулахаар болжээ


Аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржаны хэлж буйгаар уг арга хэмжээнд аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй төрийн байгууллага болон аж ахуйн нэгжийн ажилтан албан хаагчид, оршин суугч иргэд оролцоно. Тэрээр, " Нийтийн их цэвэрлэгээний талаар байгуулагын удирдлагуудад үүрэг, чиглэл өгсөн. Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон Өлгий сумын ЗДТГ цэвэрлэгээ хийх газрын масштаб, хуваарилалтыг гаргасан. Цэвэрлэгээний ажлыг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга болон ЗДТГ-ын дарга нэгдсэн удирдлагаар хангаЖ ажиллана. Хурлын Тэргүүлэгчид цуглуулсан хогийг ачиж зайлуулахад зориулж тодорхой хэмжээний мөнгө шийдвэрлээд байна" гэв.


Мөн дээрх арга хэмжээний хүрээнд албан байгууллагуудын үүдэнд нэмж хогийн сав байрлуулах тухай Өлгий сумын захиргаанд үүрэг өгчээ. Зохион байгуулагчид нийтийн их цэвэрлэгээний ажлыг цаашид жил бүр хавар, намар тогтмол хугацаанд зохион байгуулахаар төлөвлөв. 


Ө.Нурболат

Холбоотой мэдээ