Говь-Алтайд нойтон цас орж, цаг агаар хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-10-03 10:52:12

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Энэ сард Говь-Алтай аймгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орж, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна хэмээн тус аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.

Агаарын температурын сарын дундаж уулархаг нутгаар хоёр хэм дулаанаас гурван хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 5-10 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм дулаан буюу Говь-Алтайн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан байх бөгөөд гуравдугаар арав хоногийн сүүлчээр хүйтэрч Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.


Э.Нарангэрэл

Холбоотой мэдээ