Улсын чанартай авто замыг стандартын дагуу засварласан гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-10-04 10:53:54

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын төвөөр үргэлжилдэг улсын чанартай А0302 төв засмал замын 4.2 км хэсэгт засвар шинэчлэлийн ажлыг өнгөрсөн сард хийж гүйцэтгэсэн. Гэвч иргэд зам нарийхан боллоо гэх шүүмжлэлийг тавьж байгаа юм.

Аймгийн Засаг дарга Г.Ганболд замын нөхцөл байдалд тайлбар хийхдээ “Улсын чанартай авто замын стандарт долоон метрийн өргөнтэй байдаг. Бид харин 7.3 метрээр өргөтгөж хийсэн. Замын хажуу хашлага хэсгийг өндөр хийсэн нь зам нарийхан болсон юм шиг харагдуулсан болов уу. Иргэд маань замын хөдөлгөөндөө соёлтой оролцвол энд осол гараад байх нөхцөл  үүсэхггүй” гэв.

Тус замыг 3.5 метр өргөн зурвас бүхий хоёр эгнээ асфальтан хучилттай зорчих хэсэг, хоёр талдаа 1.5 метр өргөн явган хүний зам, 0.5 метр хайрган хөвөөтэй, гэрэлтүүлэгтэй байхаар хийж гүйцэтгэжээ.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ