Хог хаягдлаар бүтээл хийж өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-10-05 14:17:43

Хэнтий /МОНЦАМЭ/ “Хэнтийн мэдээ агентлаг”-аас санаачлан хог хаягдлаар бүтээл хийх уралдааныг аймгийн ИТХ, ЗДТГ, ГБХЗХГ-тайгаа хамтран зохион байгуулж, дүнгээ гаргалаа.

Өнгөрсөн жил Хэнтийн мэдээ сониныг ашиглан хэрхэн бүтээл хийж болох шинэ санаачилга, бүтээлч сэтгэлгээний анхдугаар уралдааныг зохион байгуулж байжээ. Энэ жилийн уралдаан өсвөр үе, залуучууд, ард иргэдийн чөлөөт цагийг бүтээлчээр өнгөрөөх, оюунлаг Хэнтийчүүдийг олноор бий болгох, төрөл бүрийн хог хаягдлыг боловсруулж бүтээлчээр ашиглаж болохыг нийгэмд сурталчлах зорилготой байв. 

Хэнтий аймаг 2018 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулж энэ жилийн уралдаан “Гэр бүлийн хэрэгцээ” сэдвийн хүрээнд явагдаж, бүтээлийг дүгнэсэн байна.

Нийт 1.5 сая төгрөгийн шагналын сантай “Бид бүтээгчид” уралдааны тэргүүн байрт Биндэр сумын ахмад настан С.Нацагдорж хуванцар хайлуулж хийсэн бүтээлүүдээр, Хэрлэн дөрөвдүгээр сургуулийн "Бүтээгчид" баг "Мөрөөдлийн аялал" бүтээлээрээ шалгарчээ. Харин  Хэрлэн нэгдүгээр сургуулийн сурагч У.Хонгорзул "Эрдмийн түлхүүр", Хэрлэн сумын ахмад настан н.Даваажав ус ундааны сав ашиглаж хийсэн хүлэмж, даам зэрэг бүтээлээр дэд байрт шалгарав.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд