Арваннэгдүгээр сарын 8, 26-нд бүх нийтээр амарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-10-04 16:38:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу ирэх 11 дүгээр сарын 8 болон 26-ны өдөр бүх нийтээр амарна. Өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр болгон тэмдэглээд тав дахь жилийг үдээд байна. 

Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой энэ жил тохиож буй бөгөөд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу ирэх 11 дүгээр сарын 8-нд бүх нийтээр амрах юм байна.  Харин 11 дүгээр сарын 26-ны даваа гаригт Улс тунхагласны өдөр тохиож буй юм.

Манай улсад жилийн 14 өдөр нь бүх нийтээр тэмдэглэх баяр тохиодог байна.


Бүх нийтээр тэмдэглэх баярын өдөрт: Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15, Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3, Шинэ жил: 1 дүгээр сарын 1, Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 3 дугаар сарын 8, Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29, Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1.  Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26 ордог.




 О.Мөнхжаргал 

Холбоотой мэдээ