Хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 153 ширхэг ЗГҮЦ арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-10-04 17:10:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 21 хувьцаат компанийн 2,806,195 ширхэг хувьцаа арилжсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.


Тодруулбал 8 компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол Шевро" ХК-ийн  MVO хувьцаа 14.67 хувиар, "Атар-Өргөө" ХК-ийн  ATR хувьцаа 14.29 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Шуудан" ХК-ийн MNP хувьцаа 8.12 хувиар, "Монгол Базальт" ХК-ийн MBW хувьцаа 5.34 хувиар буюу  хамгийн их уналттай байлаа.  


Харин ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 153 ширхэг үнэт цаасыг 15.3 сая төгрөгөөр арилжаалжээ.


Ингэснээр "TOP 20" индекс 20276.16 нэгж болж 0.38 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,399,532,457,723.39 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ