"Саятан багш" нарыг шалгаруулж шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-10-05 16:07:49

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Дэлхийн багш нарын 24 дэх өдөр, Монголын багш нарын 52 дахь өдрөөр Өвөрхангай аймгийн 27 багш “Саятан багш”-аар шалгарч, тус бүр хоёр сая төгрөгийн эзэн боллоо.

Аймгийн ИТХ-аас 2016 онд “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын амжилтыг үнэлэх, урамшуулал олгох журам”-ыг баталж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 27 багш 54 сая төгрөгийн шагнал, урамшууллыг хүртсэн юм.

Журамд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны есдүгээр сарын 10-ны хуралдаанаар нэмэлт өөрчлөлт оруулж, хүүхдийг сурган хүмүүжүүлэхэд багш нараас гадна нийгмийн ажилтан, дотуур байрны багш чухал үүрэг хүлээдэг учраас тэдгээрийг заалтад нэмж тусгасан байдаг. Энэхүү шалгуур болзлыг хангасан 27 багш хөдөлмөр бүтээлээ үнэлүүлэв.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ