Усны сав газрын захиргаадын анхдугаар зөвлөлгөөн Булган аймагт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-10-05 12:24:28

Булган /МОНЦАМЭ/ БОАЖЯ, Булган аймгийн ЗДТГ хамтран Усны сав газрын захиргаадын анхдугаар зөвлөлгөөнийг Булган аймагт 10 дугаар сарын 04-нд зохион байгууллаа. Зөвлөгөөнд улсын хэмжээний 21 усны сав  газрын захиргааны төлөөлөл болон БОАЖЯ-ны зарим удирдлага, мэргэжилтэн, усны чиглэлийн эрдэмтэд оролцов.

БОАЖЯ-ны Сав газрын удирдлагын хэлтсийн дарга Н.Баттулга," 2018 онд Сав газрын захиргаад усны ухаалаг менементийг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Зорилтын хүрээнд зохион байгуулж байгаа ажлын нэг нь нэгдсэн хэлэлцүүлэг, анхдугаар зөвлөлгөөн. Булган аймаг анх удаа санаачилга гаргаад холбогдох хуулийн дагуу ус ашигласны төлбөрийн орлогын 35 хүртэл хувийг ус, голоо хамгаалахад зарцуулья гэсэн санал дэвшүүлсэн. Энэ саналыг талархан дэмжиж байна.

Хорин нэгдүгээр зуун цэнхэр алтны зуун болно. Тийм учраас байгаль дэлхий, усаа хамгаалах төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх нь хамгийн чухал болжээ.Зөвлөгөөнөөс  сав газрын захиргаад 2019, 2020 онд усны төлбөрийн орлогын 35 хүртэл хувийг зарцуулах төлөвлөлтийг усны нэгдсэн менежментийн төлөвлөгөөтэй уялдуулан ажлаа үе шаттай хэрэгжүүлэхээ шийдэж санамж бичиг байгуулахаар ярилцаж байна.

Энэ зөвлөлгөөнөөс усны төлбөрийн орлогын тодорхой хувийг усны эх булаг, сав газрыг хамгаалахад зарцуулах нь зүйтэй гэсэн уриалга гаргана гэж" ярилаа.

М.Батжаргал 

Холбоотой мэдээ