Аравдугаар сарын 05-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2018-10-05 08:35:27

09.00 цагт Төрийн ордны баруун хаалганд “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-өөс Оюу толгой ордын 51 хувийг ард түмэнд өмчлүүлэхийг шаардаж, жагсаал зохион байгуулна.

09.00 цагт Монголын үндэсний номын санд Хэл, утга зохиол судлаач нэрт эрдэмтэн Балданы Содномын мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

09.00 цагт "Шангри-Ла" зочид буудалд Азийн орнуудын Засгийн газар хоорондын "Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр" чуулга уулзалтын хүрээнд Азийн хотын дарга нарын уулзалт болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг "Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье" арга хэмжээний үр дүнгээ танилцуулна. Утас:80019000

10.30 цагт Монголын үндэсний музейд ОХУ-ын шилдэг альпинист Сергей Глазуновын дурсгалд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

11.00 цагт Засгийн газрын XI байранд “Нийгмийн сэтгэлзүйн тулгамдсан асуудлууд” зөвлөгөөн болно. Утас:99086975

11.00 цагт “Интерном” номын дэлгүүрт  "Монголын эмэгтэйчүүдийн холбоо"-ноос эрхлэн гаргасан "МАНЛАЙЛЛЫН ТҮҮЧЭЭ" номын нээлт болно.

11.00 цагт Тээврийн цагдаагийн албанд "Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл" аяны үр дүн болон зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас явуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “ЭСК” төвд Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн, доктор Б.Эрдэнийн “Хог хаягдлын менежмент” номын нээлт болно. Утас:99992097

12.30 цагт Сонсголонгийн зам (ДЦС 4 рүү эргэх уулзвар)-д Монгол инженерүүдийн бүтээсэн цахилгаан автобусны нээлт болно. Утас: 99117292

13.00 цагт Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн шав тавих ёслол болно.Утас: 99049991

13.00 цагт Соёлын төв өргөөнд Нийслэлийн эрүүл мэндийн албаны түүхт 80 жилийн ойн арга хэмжээ  болно.

13.20 цагт “Корпорейт” зочид буудалд Монголын багш нарын баярын нэгдсэн арга хэмжээ болно. Утас: 88111046, 88008781

14.00 цагт “Туушин” зочид буудалд Монгол улсад Ургамал хамгааллын байгууллага үүсч хөгжсөний 60 жил, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 30 жилийн ойн баярын хурал болно.

14.00 цагт МУИС-ийн Номын санд "МУИС-ийн профессорын эрдмийн өв" гурван боть номын нээлт болно.

16.30 цагт Оросын шинжлэх ухаан соёлын төв (РЦНК)-д Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн нээлтийн ёслол болно.

Холбоотой мэдээ