Европын Холбооны элчин сайд бохирдсон усанд хорджээ

Дэлхийн мэдээ | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-05 09:40:48

МОСКВА./РИА Новости/Ирак дахь Европын Холбооны элчин сайд Рамон Блекуа бохирдсон ундны усанд хордсон тухай “Риа Новости” агентлаг мэдээлэв.


“Өглөө миний бие тавгүйрхэж, хэд хэдэн уулзалтаа цуцлах шаардлагатай болсон. Бохирдсон ундны ус хэрэглэсний улмаас хордсон байна гэж эмч хэлсэн” хэмээн Р.Блекуа “Твиттер” хуудастаа тэмдэглэжээ.  


9 дүгээр сарын дундуур Басра хотод 27000 хүн бохирдсон ундны усанд хордсон байна.


Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ