Их хэмжээний тарвага, загасны мах ачиж явсан иргэдийг саатуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-10-05 12:17:58

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид их хэмжээний тарвага, загасны мах ачиж явсан иргэдийг саатуулан шалгаж байна.

Аймгийн Цагдаагийн газраас "Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт-2018" болон "Эко-2018" нэгдсэн арга хэмжээг аймгийн хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд Хархорин суманд оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид УБС улсын дугаартай "Приус-20" маркийн автомашинаас 68 ширхэг тарвага, 150 ширхэг загасны мах илрүүлжээ.

Хуулиар хориглосон амьтны махыг Завхан аймгийн харъяат, эрхэлсэн тодорхой ажилгүй "Б", "О" нар тээвэрлэж явсан бөгөөд  албаныхан тэднийг саатуулж холбогдох шалгалтыг явуулж байна.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ