Эрдэнэцагаан суманд тоосго болон өнгөт хавтангийн үйлдвэр байгуулагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-10-06 20:11:15

Сүхбаатар /МОНЦАМЭ/.Эрдэнэцагаан суманд тоосго болон өнгөт хавтангийн үйлдвэр шинээр байгуулагдаж байна. Тус үйлдвэр нь сум хөгжүүлэх сангийн 80 сая төгрөгийн санхүүжилтээр баригдаж байгаа бөгөөд туршилтын үйлдвэрлэлээ эхэлжээ. 


Тоосго болон өнгөт хавтангийн үйлдвэр нь бүрэн хүчин чадал нь 42 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх  боломжтой бөгөөд өдөрт 480-500 ширхэг замын боржур, 15 мянган ширхэг өнгөт хавтан, 25-30 мянган тоосго, 10000 хүртэлх блок үйлдвэрлэх хүчин чадалтай аж.

Одоогийн байдлаар зургаан төрлийн бүтээгдэхүүн туршилтаар үйлдэрлэж байна. Туршилтын хугацаанд сумын дөрвөн иргэнийг ажлын байраар хангажээ. Үйлдвэр ирэх онд албан ёсоор нээлтээ хийж дахин найман хүнийг ажлын байраар хангах боломжтой.

Т.Одончимэг

Холбоотой мэдээ