“Нийслэлийн залуу хөтөч”-ийг үнэ төлбөргүй сургана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2018-10-05 16:10:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, НИТХ-ын Ажлын албатай хамтран гадаад хэлний зохих мэдлэгтэй оюутан, залуучуудыг аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, тэдний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, гадаадын жуулчдад үйлчлэх аяллын хөтчийн талаарх анхан шатны мэдлэг олгох зорилгоор “Нийслэлийн залуу хөтөч” сургалтыг энэ сарын 15-19-нд Нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулна.

Хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа тус сургалтад өнгөрсөн жил 300 оюутан, залуус хамарч батламж гардан авсан юм. Сургалтад хамрах хүсэлтэй оюутан, залуучуудыг өнөөдрөөс энэ сарын 12-ныг хүртэл бүртгэнэ.

 Элсэхийг хүсэгчид гадаад хэлний зохих мэдлэгтэй, багаар ажиллах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай, цаг баримтлах чадвартай зэрэг шаардлагыг хангасан байх ёстой аж.

 Тус сургалтад хамарснаар жуулчны хөтчийн талаарх анхан шатны мэдлэгтэй болох, эх орноо гадаадын жуулчдад зөв таниулах арга барилд суралцах, орон орны соёлын ялгааны талаарх ойлголттой болох, хөдөлмөр эрхлэх боломж, бололцоо бүрдэх юм.


Холбоотой мэдээ