Ирэх оны Үндсэн чиглэлийн төслийг аймгийн ИТХ-д өргөн барилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-10-06 19:59:35


Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Аймгийн Засаг дарга түүний Тамгын газраас “Өвөрхангай аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг аймгийн ИТХ-д 10 дугаар сарын 05-нд өргөн барилаа.

“Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль”-ийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Нутгийн захиргааны байгууллага эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг боловсруулж, 10 дугаар сарын 05-ны дотор иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална” хэмээн заасны дагуу ирэх онд хэрэгжүүлэх 4 бүлэг 15 зорилт 148 заалт бүхий төслийг боловсруулж хуулийн хугацаанд өргөн барьж буй.

Аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Т.Гончигдорж тус төслийг шат шатны ИТХ-ын ажлын хороодоор хэлэлцүүлж, аймгийн ИТХ-д өргөн барина гэж мэдэгдлээ. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэн батлахдаа өмнөх жилийн биелэлт, тухайн жилийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэж дүгнэдэг аж.

                                                                                                                                                                                      Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ