"Багануур" ХК-ийн хувьцаа 14.96 хувиар өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-10-06 10:06:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өчигдрийн арилжаагаар I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 4,937,793 ширхэг хувьцаа арилжсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.


Тодруулбал 6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Багануур" ХК-ийн BAN+14.96 хувиар, "Хай Би Ойл" ХК-ийн HBO+12.24 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Их Барилга" ХК-ийн IBA-14.49 хувиар, "Эрдэнэ Ресурс Девелопмент Корп" ХК-ийн ERDN-4.50 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Ингэснээр "TOP 20" индекс 20399.08 нэгж болж 0.61 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,405,993,008,653.61 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ