Хөрөнгийн бирж Миллениум CSD системийг амралтын өдрүүдэд ажиллуулахаар боллоо

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunzaya@montsame.mn
2018-10-06 11:58:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/."Монголын хөрөнгийн бирж" Миллениум CSD системийг энэ сарыг дуустал амралтын өдрүүдэд ажиллуулахаар болсон байна.


Учир нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцааг дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалж эхлэх тухай төр, засгийн тогтоол, шийдвэрүүдтэй холбоотой иргэдийн үнэт цаасны данс нээлгэх үйл ажиллагаа идэвхжсэн. Үүнтэй холбогдуулан, "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаал гарч Миллениум CSD системийг амралтын өдрүүдэд ажиллуулж буй аж


2018 оны эхний хагас жилд сард дунджаар 5000-6000 данс нээлгэж байсан бол өнгөрөгч наймдугаар сард 8902, есдүгээр сард  24682 данс нээлгэсэн гэсэн үзүүлэлт гарчээ. 


Холбоотой мэдээ