Усны төлбөрийн орлогын зохих хувийг сав газрыг хамгаалахад зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-10-07 14:09:21

Булган /МОНЦАМЭ/.БОАЖЯ, Булган аймгийн ЗДТГ хамтран аравдугаар сарын 04-нд зохион байгуулсан Усны сав газрын захиргаадын анхдугаар зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат оролцож үг хэлэхдээ ус ашигласны төлбөрийн орлогын зохих хувийг сав газар, ус хамгаалахад зарцуулахаар төлөвлөх болно гэсэн.

Тус аймаг жилд дунджаар 13-14 тэрбум төгрөгийн орлогыг ус ашигласны төлбөрөөс олдог байна. Булаг шандны эхийг хамгаалах, хөв цөөрөм байгуулах, сав газрын хамгаалалтын бүс тогтоох зэргээр жил бүр төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулдаг ч цаашид нэмэгдүүлэх шаардлага байгаа аж.

Тиймээс аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгч нарт дэлхийн хэмжээний анхаарал татаж байгаа усны асуудал, усны нөөц, сав газрыг хамгаалах талаар ойлголт өгч ирэх жилүүдийг төсөвт ус хамгаалах хөрөнгө тусгах бодлого баримтлахаар болжээ.

М.Батжаргал

Холбоотой мэдээ