Гал түймэр унтраах, аврах ангид "УАЗ-Фургон" автомашин хүлээлгэн өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-10-07 09:20:02

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын харъяа Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн 55 жилийн ой энэ сарын 5-нд тохиолоо.

Баяраар аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга С.Насанбат Шарын гол хэмээх их айлын аюулгүй амьдралын төлөө цаг наргүй хүчин зүтгэж байдаг Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн бүрэлдэхүүнд туулах чадвар өндөртэй, УАЗ Фургон автомашиныг хүлээлгэн өгөвӨнгөрсөн хугацаанд 3825 цаг гал унтраах үүрэг гүйцэтгэж аж ахуй нэгжүүд, ард иргэдийн 5.7 тэрбум төгрөгийн эд хөрөнгө, 25 хүний амь насыг хамгаалсан талаар тус ангийн захирагч, хошууч Г.Баярмагнай мэдээлэв. 

Өдгөө 35 нэгж, таван автомашинтай үйл ажиллагаагаа явуулж буй Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн бие бүрэлдэхүүн гамшиг, аюулт үзэгдэл, ослоос ард иргэдийнхээ амь насыг хамгаалах, аврах, урьдчилан сэргийлэх үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байна.

Дашрамд тус анги нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1963 оны долдугаар сарын 18-ны тогтоолоор /хуучин нэрээр/ Шарын гол тосгонд Гал команд байгуулах шийдвэр гарч, НАХЯ-ны Сайдын 1963 оны наймдугаар сарын 15-ны 279 тоот тушаалаар цэрэгжүүлсэн Гал командыг Шарын гол сумын уурхайчдын тосгонд 25 нэгжтэй байгуулсан түүхтэй.

 

Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ