Нөхөн сонгуульд Ж.Батсуурь ялалт байгуулав

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2018-10-08 09:22:46

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Нөхөн сонгуулийн санал хураалтын дүнг аймгийн Сонгуулийн хороо танилцууллаа.  Аймгийн ИТХ-ын 14 дүгээр тойрог буюу Баруун-Урт сумын хоёрдугаар багийн 1065 иргэн санал өгөхөөс 956 буюу нийт сонгогчдын 89,8 хувь нь санал хураалтад оролцоход АН-аас нэр дэвшигч Ж.Батсуурь 678 хүний санал авч ялалт байгуулсан байна.

МАН-аас нэр дэвшигч С.Цэрэндондовт 275 хүн санал өгчээ. Мөн Сүхбаатар сумын нэгдүгээр багт ИТХ-ын нөхөн сонгуулийн санал хураалт зэрэг болсон. Тус багийн 511 хүн санал өгөхөөс 334 буюу 65,4 хувь нь саналаа өгчээ.

Сүхбаатар сумын ИТХ-д МАН-аас нэр дэвшсэн Д.Доржпалам 152 хүний санал, АН-аас нэр дэвшсэн М.Энх-Амар 181 хүний санал авч 54,2 хувиар ялалт байгуулав.

Ингэснээр Сүхбаатар аймаг болон Сүхбаатар сумын ИТХ бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломжтой боллоо.

Т.Одончимэг 

Холбоотой мэдээ