Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилгын шав тавьлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-10-08 11:17:41

Булган /МОНЦАМЭ/. “Иргэнээ дээдэлсэн Монголчууд” аяны хүрээнд Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгын өргөтгөлийн шавь тавих ёслол боллоо.

            Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлэх, хангайн бүсийн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх, осол, гэмтлээс үүдэлтэй нас баралтыг бууруулах, оношлогоо эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэх замаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилготой Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилга барих төслийг “Эрүүл мэндийн даатгалын хяналт” төрийн бус байгууллага хэрэгжүүлнэ.

Аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Д.Баттулга, "Өргөтгөлийн барилга гурван давхар. Барилгыг “Эрүүл мэндийн даатгалын хяналт” төрийн бус байгууллага санаачилж гадаадын тусламж дэмжлэг болон ард иргэдийн хандив, орон нутгийн төсвийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулна. Төслийг хэрэгжүүлэхээр аймгийн ИТХ, ЗДТГ, төрийн бус байгууллагын хооронд санамж бичиг байгууллаа. Мөн энэ төсөлд Улаанбаатар хотийн нутгийн зөвлөл хамтран оролцож байна" гэв.

Шав тавих ёслолд аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн дарга Э.Түвшинмөнх, “Эрүүл мэндийн даатгуулагчдын хяналт” төрийн бус байгууллагын тэргүүн Р.ЭрдэнэбатЕвропын холбооны улсын "Соёлын нийгэмлэг”-ийн тэргүүн Б.Базаррагчаа, МУИС-ийн хууль зүйн тэнхимийн багш Ж.Жавзандулам, ардын жүжигчин Б.Жавзандулам нар болон эмнэлгийн ажилчин, албан хаагчид оролцлоо.

М.Батжаргал

Холбоотой мэдээ