Ерөнхий сайд Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-10-08 09:23:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Eрөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны намрын үр тарианы ургац хураалтын явцтай танилцаж, тариаланчдад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр өнөөдөр орон нутгийг зорилоо.

Тэрбээр Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт хоёр өдөр ажиллах юм. Тухайлбал өнөөдөр Төв аймаг дахь "Өгөөж Сүмбэр" компанийн үр тарианы ургац хураалтын талбайд ажиллаж, ногоочидтой уулзалт хийх бөгөөд Сэлэнгэ аймгийн "Түмэн бут" компани, Дархан-Уул аймгийн "Өглөгчийн хэрэм" компани, "Улаанбаатар гурил" компанид мөн ажиллах юм.

Түүнчлэн томилолтын хүрээнд Сэлэнгэ аймгийн Eрөө, Хүдэр сумдад ажиллаж, ургац хураалт, хадлангийн ажилтай танилцахаар төлөвлөөд байна.

Холбоотой мэдээ