Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-10-08 10:02:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 07-нд ОХУ-ын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Владимир Владимирович Путинд төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүллээ.

МЭНДЧИЛГЭЭНД:

Эрхэм хүндэт Владимир Владимирович,

Таны төрсөн өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлж буйг хүлээн авна уу.

Та бидний Чиндао, Владивосток, Баку хотуудад хийсэн ажил хэрэгч уулзалтуудын үр дүн нь Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа, бүх салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжин хөгжихөд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна.

Эрхэм хүндэт Владимир Владимирович Танд эрүүл энх, ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.

Холбоотой мэдээ