Бүргэдчдийн тэмцээнд А.Шаймурат түрүүллээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2018-10-09 11:00:47

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг Саят толгой хэмээх газарт өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон 19 дэх удаагийн "Бүргэдийн баяр"-т тус аймгийн Алтанцөгц сумын бүргэдчин А.Шаймурат түрүүлэв.Алтай сумын бүргэдчин Х.Ардах, Сагсай сумын бүргэдчин Д.Арман нар удаах байрт шалгарчээ.


Тэмцээнд нийт 120 бүргэдчин оролцож, эхний шатанд бүргэдээ биедээ дасгасан байдлаараа /шахыру/ өрсөлдсөн юм.  Энэ жилийн тэмцээн шинэ дүрмийн дагуу хасагдах журмаар явагдсан бөгөөд тэдний 18 нь тэмцээний хоёр дахь шатанд шалгарч бүргэдээ ан агнахад сургасан байдлаар /шырга тарту/ олон нийтэд үзүүлсэн юм.


Дашрамд хэлэхэд энэ жилийн "Бүргэдийн баяр"-ыг гадаадын 1000 орчим жуулчин ирж сонирхсон талаар зохион байгуулах комисс мэдээлэв. Жуулчдыг тээвэрлэхийн тулд агаарын тээврийн компаниуд долоон удаагийн нэмэлт нислэг үйлдсэн ажээ.


Ө.Нурболат

Холбоотой мэдээ