“Гэрээр айлчлагч” нарыг бэлтгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-10-09 11:05:26

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Гэр бүлийг дэмжих туршилтын хөтөлбөр” хэрэгжүүлэх ажлын хүрээнд гэр бүлийн тулгамдсан асуудлыг илрүүлэх,  нийгмийн суурь үйлчилгээнд холбон зуучлах мэдлэг чадвартай “Гэрээр айлчлагч нарыг бэлтгэх сургалт”-ыг 10 дугаар сарын 04-05-нд зохион байгууллаа.

Сургалтад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 30 хүн хамрагдаж, зорилтот бүлгийн гэр бүлүүдтэй ажиллах аргазүй, гэрээр айлчлах аргачлалд суралцаж, гэрчилгээ болон “Гэрээр айлчлагч”-ийн үнэмлэхээ гардав. Сар гаруйхны өмнө Тариат, Эрдэнэмандал, Хайрхан сумын нийт 15 хүн хамрагдаж, гэрчилгээ, үнэмлэхээ авсан байсан юм. 


Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ