Зуун мянган ам.долларын үнэ бүхий солиртой байснаа мэджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
Jargal.d@montsame.mn
2018-10-08 15:47:52

МИЧИГАН. /ТАСС/. Америкийн Мичиган хотын нэгэн оршин суугчийн гэрийн хаалганы хязгаарлагч ховор бөгөөд үнэтэй солирын чулуу байсныг тус хотын их сургуулийн мэргэжилтнүүд тогтоожээ.


Уг чулууг 100 мянга орчим ам.доллараар үнэлсэн байна. Нэрээ нууцлахыг хүссэн солирын эзэн 30 жилийн өмнө фермийн аж ахуй эрхэлдэг нэгэн эрэгтэйгээс байшин худалдаж авахдаа солирыг хамт авчээ. Фермерийн аж ахуй эрхлэгч хөгшин эр энэ чулуу бүр 30 жилийн өмнө цэцэрлэгт нь маш их чимээтэй унаж байсан гэж түүнд ярьсан аж. Солирыг 30 жилийн турш хаалганы хязгаарлагч болгон ашиглаж байжээ.


Өнгөрсөн өвөл төрөлх Мичиган хотод нь хурц гэрэл гарсны дараа интернэтээр худалдахын тулд хотын иргэд бараг бүгд солирын хэлтэрхийг хайж эхлэхэд солирыг худалдаж авсан эр их сургуулийн шинжээчдэд хандахаар шийдсэн аж.


Энэ солир нь маш ховор төрлийнх болохыг мэргэжилтнүүд тогтоожээ. Тэнгэрийн уг биетийн 88 хувь нь төмрөөс, 12 хувь нь дэлхийд ховор тохиолддог никелиэс /диц буюу хайлц муутай мөнгөлөг цагаан төмөрлөг/ бүрдсэн байна. Ховор төрлийн солирыг Америкийн Вашингтон хотын Смитсоны их сургуулийнхан худалдаж авах хүсэлтэй байгаагаа хэдийнэ илэрхийлжээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ