Дэлхийн дулаарал эрчимжсээр байгааг анхаарууллаа

Дэлхийн мэдээ | Байгаль орчин
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-08 17:48:44
twitter.com/Nyamkanmk

НҮБ. /NHK/. Дэлхийн агаарын дундаж хэм 2030 он гэхэд Цельсийн 1.5 хэмээр нэмэгдэж, аж үйлдвэржилтийн өмнөх үеийн түвшнээс давах магадлалтай байна гэж НҮБ-ын дэргэдэх Уур амьсгалын өөрчлөлтийн байгууллага мэдэгдлээ.


Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын комисс дэлхийн агаарын дундаж хэм дээрх хэмжээгээр нэмэгдэхийн үр дагаврыг танилцуулсан тайлан гаргажээ.


“Аж үйлдвэржилтийн өмнөх үеэс хойш хүн төрөлхтний үйл ажиллагаанаас болж дэлхийн агаарын дундаж хэм Цельсийн нэг орчим хэмээр нэмэгдсэн байна. Цаашлаад 2030 болон 2052 он гэхэд агаарын хэм 1.5-аар нэмэгдэх төлөвтэй байна. Ингэснээр зовлон шаналал, дарамттай өдрүүд нэмэгдэж, зарим нутгаар аадар бороо орох үр дагавартай” гэж тайланд дурджээ.

Агаарын дундаж хэмийн өсөлт Цельсийн 2 хэмд хүрвэл гарах эрсдэл, үр дагавар нэмэгдсээр байхыг тайланд анхааруулаад, сэргээгдэх эрчим хүч ашиглах болон хүлэмжийн хийн ялгарлыг тогтоон барих механизм бий болгох замаар нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг тэглэх хэрэгтэйг онцлон тэмдэглэлээ.


Д.Нямтулга

Холбоотой мэдээ