Бичил уурхай эрхлэгчдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэв

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2018-10-09 10:24:58

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн хэмжээнд 2018 оны гуравдугаар улирлын байдлаар хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх 14 гомдол, мэдээлэл хууль хяналтын байгууллагад ирж, хэргийг шалгаж байна. Дээрх мэдээлэлд дүгнэлт хийж иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг дутмагаас хууль бусаар алт олборлох явдал гарч байна хэмээн үзэж, аймгийн бичил уурхай эрхлэгч иргэдийн дунд зөвлөгөөн зохион байгууллаа.д ирж, хэргийг шалгаж байна. Дээрх мэдээлэлд дүгнэлт хийж иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг дутмагаас хууль бусаар алт олборлох явдал гарч байна хэмээн үзэж, аймгийн бичил уурхай эрхлэгч иргэдийн дунд зөвлөгөөн зохион байгууллаа.

Нарийнтээл сумын Баянтээг багт болсон зөвлөгөөнд бичил уурхай эрхлэгч 60 гаруй иргэн оролцож, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, нөхөн сэргээх нөхөрлөлөөр ажиллах заавар журмын талаар мэдээлэл авсан. Зөвлөгөөнд оролцогчид хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, ашиглахгүй байгаа техник хэрэгсэлийг зарах эх дэлхий, байгаль орчноо хэвээр нь хадгалан үлдээх санаачилгыг дэвшүүлж, зөвлөмж гаргаж хэрэгжүүлэхээр болов.

Зөвлөгөөнд бичил уурхай эрхлэгчдээс гадна аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, Цагдаагийн газрын дэд дарга, хошууч Д.Пүрэвдорж, БОАЖГ-ын дарга Т.Ариунболд, “Баянтээг” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Сумъяасүрэн болон сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар, Монголын бичил уурхай эрхлэгчдийн нэгдсэн “Дээвэр” холбооны орон нутаг хариуцсан мэргэжилтэн Н.Нарантөгс, Өвөрхангай аймгийн бичил уурхайчдийн холбооны тэргүүн Б.Алтанхуяг болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ