Г.Тэмүүлэнд мөнгөн шагнал олгов

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2018-10-09 13:17:41

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн боловсролын салбарт хэрэгжиж буй “Ирээдүй 1+1” дэд хөтөлбөрийн хүрээнд батлагдсан “Олон улс, тив, дэлхийн зэрэглэлийн тэмцээн, олимпийн наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчид урамшуулал олгох журам”-ын дагуу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, оюутан Г.Тэмүүлэнд аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа өргөмжлөл, мөнгөн шагналыг гардууллаа.

Г.Тэмүүлэн нь “Mongolian Junior International Series 2018” Олон улсын Бадминтоны тэмцээнд амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн байна. Г.Тэмүүлэн  энэ оны наймдугаар сард Индонези улсад болсон Азийн спортын их наадамд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон юм.

Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ