Онцгой байдлын газар шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-10-10 15:23:02

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Онцгой байдлын газар нь “Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв”-тэй болж, энэ сарын 08- ашиглаж эхэллээ. “Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв”-тэй болсноор гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулт үзэгдэл, ослын үед шуурхай удирдлага зохицуулалтаар хангах, Онцгой байдлын ерөнхий газар, бүсийн шуурхай удирдлага зарлан мэдээллийн төв болон аймгуудын Онцгой байдлын газруудтай өндөр хурдны шилэн кабелийн нэгдсэн сүлжээнд холбогдон мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүлээн авах, дамжуулах боломжтой.

Мөн аймаг, орон нутагт тохиолдож болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, ард иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг авах, удирдлага зохион байгуулалтаар бүрэн хангах нөхцөл бүрдэж байгаа юм. Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийг аймгийн орон нутгийн төсвийн 26 сая төгрөг, Онцгой байдлын газрын 6.5 сая нийт 32.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулж, тохижуулжээ.

Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ