Ургац хураах төлөвлөгөө 87 хувьтай биелэгджээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2018-10-10 15:29:43

Баян-Өлгий /МОНЦАМЭ/.  Баян-Өлгий аймгийн тариаланчид энэ намар 2066,3 га талбайгаас 5729,2 тонн ургац хурааж, төлөвлөгөөгөө 87 хувьтай биелүүлсэн талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.


Нийт ургацын 47,3 тонныг үр тариа, 2990 тонныг төмс, 1503,3 тонныг хүнсний ногоо, 70,8 тонныг жимс, жимсгэнэ, 1117,8 тонныг малын тэжээл тус тус эзэлж байна. Үүний үр дүнд ард иргэдийн өдөр тутмын амьдралдаа түлхүү хэрэглэдэг гол хүнсний бүтээгдэхүүнүүд болох төмсний нийт хэрэгцээний 71,6 хувь, хүнсний ногооны хэрэгцээний 16,5 хувийг орон нутагтаа хангах боломж бүрджээ.


Ургацын хэмжээ буурахад тус аймгийн газар тариалангийн бүс нутаг Баяннуур суманд 30 га тариалангийн талбай усанд автсан, цаг агаарын байдлаас шалтгаалан хаврын тариалалтын ажил хожимдож эхэлсэн зэрэг хүчин зүйлс нөлөөлснийг албаны хүн хэлэв.


Ө.Нурболат

Холбоотой мэдээ