Гаитид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 15 болов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2018-10-09 14:22:11

МОСКВА. /РИА Новости/. Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Гаити улсын эрэгт болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 15, гэмтэж бэртсэн хүний тоо 333 болж нэмэгдсэн тухай “Haiti Libre мэдээллийн цахим хуудсанд тус улсын Иргэний хамгааллын газрын мэдээллээс иш татан бичжээ.

Байгалийн гамшгийн улмаас 12 хүн амиа алдаж, 170 хүн гэмтэж бэртсэн гэж урьд нь мэдээлж байв.

Газар хөдлөлтийн үеэр мөн 7000 гаруй байшин барилга сүйдсэн байна. Гаитийн эрэгт болсон 5,9 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн төв нь тус улсын баруун хойд нутагт оршдог Ти Пор-де-Пе суурингаас 20 км-ын зайтай газар байжээ. 

Холбоотой мэдээ