“Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага” олон улсын бага хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2018-10-09 18:10:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 11, 12-нд МУИС-ийн Номын санд болох юм байна.


Тус эрдэм шинжилгээний бага хурлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас санаачилж, МУИС-тай хамтран зохион байгуулах аж.

“Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал нь засаглалын үйл явц дахь зөвлөлдөх ардчиллын боломж болон сорилтыг хэлэлцэж, Азийн улс орнуудын туршлагаас судлах  юм байна.

Холбоотой мэдээ