Ихэнх нутгаар өдөртөө дулаарна

Монголын мэдээ | Байгаль орчин
ariunzaya@montsame.mn
2018-10-09 18:10:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө дулаарч, цаг агаар тогтуун байна хэмээн Ус цаг уур, орчны шинэжилгээний газраас мэдээллээ.

Тодруулбал 10 дугаар сарын 11-15-ныг хүртэлх хугацаанд хур тунадас орохгүй. Салхи их төлөв баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. 

Холбоотой мэдээ