Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэлийн талаар хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2018-10-09 18:22:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын маргаашийн хуралдаанаар 17 асуудал хэлэлцэх тов гарчээ. Тодруулбал, хорих анги болон төрийн өмчит үйлдвэрийн газар татан буулгах тухай, Сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф, цахилгаан, дулааны үнэ тарифыг индексжүүлэх асуудал, Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээг хэлэлцэх аж.

Мөн ХХААХҮЯ-ны харьяа Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.

Холбоотой мэдээ