Бадархундага-2018 яруу найргийн наадамд оролцох яруу найрагчдын нэрс тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-10-10 09:31:47

Завхан/МОНЦАМЭ/. Улиастайд болох Бадархундага-2018 яруу найргийн 12 дугаар их наадмын хоёрдугаар шатанд өрсөлдөх яруу найрагчдын нэрс тодорчээ. Тус наадамд нийслэл болон 17 аймагЗавханы есөн сумын 103 яруу найрагчийн 300 гаруй бүтээл иржээ.

Наадмыг зохион байгуулах комиссоос 40 яруу найрагчийн бүтээлийг хоёрдугаар шатанд шалгаруулсан байна. Наадам  энэ сарын 16-17-нд Улиастайд зохион байгуулагдана. Ийнхүү хоёрдугаар шатанд Архангай аймгаас М.Амархүү, Сүхбаатар аймгаас С.Амартайван, Ховд аймгаас Б.Ариун-Эрдэнэ, Хэнтий аймгаас Б.Батхүү, Өмнөговь аймгаас Т.Батхүрэл, гэхчлэн 16 аймаг, Улаанбаатар хотоос 40 яруу найрагч оролцохоор тэнцжээ. Бадархундага-2018” наадмын үеэр Баруун бүсийн зохиолчдын уулзалтыг зохион байгуулахаар болсон нь наадмын онцлох үйл явдал бөгөөд зочдоор МЗЭ-ийн УЗ-ийн дарга СГЗ До.Цэнджав, Төрийн шагналт зохиолч, нийтлэлч Б.Цэнддоо, МЗЭ-ийн Бодлого зохицуулалтын албаны дарга Н.Пүрэв, МУЭХ-ны ерөнхийлөгч Б.Төмөрбаатар, МЧЗХ-ны гүйцэтгэх захирал С.Товуудорж тэргүүтэй бусад албаны хүмүүс, яруу найрагчид хоёр өдрийн хөтөлбөрт үйл ажиллагаанд оролцоно.

Ирэх жил тохиох Завхан аймгийн Утга зохиолын нэгдлийн 70 жил, Дорнын Их яруу найрагч Б.Явуухулангийн мэндэлсэний 90 жилийн ойг угтан Дорнын найрагчид цуврал ном, Хөх манхан тэнгэртэй Цагаан уулынхан шигшмэл шүлэг, үргэлжилсэн үгийн хос ном хэвлүүлэхээр зэхэж байна.

Энэ удаагийн наадамд бүтээлээ ирүүлсэн 103 яруу найрагчийн бүтээлийг Дорнын найрагчид цуврал номд бүгдийг оруулна хэмээн Завхан аймгийн Утга зохиолын нэгдлээс мэдээллээ.

Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ