Д.Трамп завсрын сонгуулийн дараа Ким Жөн Унтай уулзана гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-10 09:29:30

ВАШИНГТОН. /ТАСС/.Ирэх сарын 6-нд болох АНУ-ын Конгрессын завсрын сонгуулийн дараа Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай шинэ дээд хэмжээний уулзалт хийнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлсэн байна.


Энэ уулзалтыг ойрын хугацаанд хийх боломжгүй байгаа нь цагийн хуваарь шахуу байгаатай холбоотой юм гэж тэрбээр хэлсэн байна.


Энэ сарын 7-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Пхеньян болон Бээжин хотод айлчлал хийсэн юм. Энэ үеэр тэрбээр Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудал хариуцсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцохын сацуу Умард Солонгос, АНУ-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах боломжийг хэлэлцсэн юм. 

Холбоотой мэдээ