Берлин дэх ЭСЯ-ны Нээлттэй хаалганы өдөр боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2018-10-10 10:35:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/.ХБНГУ-д сурч, ажиллаж амьдарч буй иргэддээ төрийн үйлчилгээ хүргэх, ЭСЯ-ны үйл ажиллагаанд иргэд, ААН-үүдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан холбоотой байх, иргэдийн идэвх санаачлагыг дэмжих зорилгоор зохион байгуулдаг Нээлттэй хаалганы өдөр арга хэмжээг энэ оны 10 дугаар сарын 3-ны өдөр зохион байгууллаа.

Арга хэмжээний үеэр Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой 2019 онд тохиож буй тул ирэх онд иргэдтэй хамтран зохион байгуулах, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцов. Мөн ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж буй “МИАТ”, “Говь”, “Монголиан Айртранс”, “Монголиан Айртранспорт”, “Эйрпасифик”,  “Түвд агентур”, “ Usus Handmade”  компаниуд болон “Монгол-Германы эдийн засгийн клуб”, “Спортын Цог клуб”, ”Майдар Холбоо” “Улаанбаатар Холбоо”, Берлин дэх оюутан залуучуудын “МАС” ТББ-ууд үйл ажиллагаа болон хамтын ажиллагааны саналуудаа танилцуулж, иргэдийн дунд сугалаа явуулан азтан тодруулав.

Нээлттэй хаалганы өдөр арга хэмжээнд иргэдээ өргөнөөр оролцуулах үүднээс суугаа улсын нийтээр тэмдэглэх баярын өдөр буюу Герман улс нэгдсэний баярын өдөр зохион байгуулсан нь үр дүнтэй болж, 100 гаруй иргэд оролцсоны дотор 520 км зам туулан ирсэн хүн ч байлаа. Арга хэмжээнд язгуур урлагийн “Хөх Монгол” хамтлаг ая дууныхаа дээжээс өргөлөө.

Холбоотой мэдээ