Аймгийн ИТХ-ын ээлжит VI хуралдаан түр хойшиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-10-10 12:10:43

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит VI хуралдаан 10 дугаар сарын 10-ны 09:00 цагаас хуралдах тов гарсан ч  аймгийн ИТХ дахь Монгол Ардын Намын бүлэг хуралдана гэсэн шалтгаанаар 13:00 цаг хүртэл түр хойшиллоо.


Ээлжит хуралдаанаар нөхөн сонгуулиар сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчийг нөхөн сонгох тухай, Өлгий хотын төв талбайд баригдах Монгол Улсын баатар М.Икейн хөшөөний зураг болон төсвийг хэлэлцэх, 2017 оны татварын давсан орлого болон дансны үлдэгдлийн зардлыг тодотгоно.


Мөн 2018 оны орон нутгийн хөрөнгө оруулалт хийгээд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнүүдийн жагсаалтад өөрчлөлт оруулах, аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл олгох журам батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. 


Ө.Нурболат

Холбоотой мэдээ