Дахин төлөвлөлтөд орсон орон сууцны оронд барилга барьж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-10-10 18:24:23

Өмнөговь /МОНЦАМЭ/.Даланзадгад хотноо дахин төлөвлөлтөд орсон орон сууцны оронд барих барилгын ажлыг албан ёсоор эхэлжээ. Тодруулбал, Даланзадгад сумын гуравдугаар орон сууцыг дахин төлөвлөлтөд оруулж 54 айлын орон сууц барина.

Барилгыг 1958 онд ашиглалтад оруулсан бөгөөд оршин суугч амьдарч ашиглах боломжгүй болсон аж. Тиймээс энэ жил дахин төлөвлөлтөд оруулж аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар "Хос бор морь" ХХК есөн давхар 54 айлын орон сууц барихаар ажлаа эхлэв. Уг байгууламжийг гэрээний дагуу 2019 оны наймдугаар сард ашиглалтад оруулна.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ