Бямба гарагт бүх нийтээр мод тарина

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-10 17:42:58
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 63 дугаар зарлигийн хүрээнд энэ долоо хоногийн бямба гарагт бүх нийтээр мод тарина. 

Монгол Улсын нутаг дэвсгэрийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх, агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчноо хамгаалах үйлсэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн 5,10 дугаар сарын 2 дахь долоо хоногийн бямба гарагийг "Мод тарих үндэсний өдөр" болгон зарласан байдаг. Энэ дагуу тус мод тарих өдөр энэ сарын 13-ны бямба гарагт тохиох аж.

Энэ өдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх албан байгууллага, Ерөнхий боловсролын сургууль, эмнэлэг, цэцэрлэгүүд өөрийн эзэмшлийн талбайд мод тарих юм.

Холбоотой мэдээ