Залуу сонгогчийн боловсролыг дээшлүүлэх сургалтын хөтөлбөр эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-10-10 16:23:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос залуу сонгогчдод зориулж,  сонгууль, түүний үйл ажиллагаа,  сонгох эрхийн талаар ерөнхий ойлголт өгөх, мэдлэг мэдээлэлтэйгээр сонгуульд оролцохын ач холбогдлыг таниулах, хөндлөнгийн нөлөөллөөс ангид сонголт хийх чадвартай болгох “Залуу сонгогчийн боловсролыг дээшлүүлэх нь” сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ.


Энэхүү хөтөлбөрийг  Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Нийгмийн ухааны тэнхимтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 4-16-ны өдрүүдэд 5 удаагийн сургалтаар нийт 387 оюутан залуусыг хамруулан сургах юм.


Түүнээс гадна “Ирээдүйн сонгогч” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд хөтөлбөрт эхний ээлжинд Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын зарим сургуулийн ахлах ангийн сурагчдыг хамруулан сургахаар ажиллаж байна.

Холбоотой мэдээ